ТҮК-ийн ажилтнуудын цалинг нэмж, хүрз, шүүр хоёроос нь салгана хэмээн өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдээлж байв.
Тэрбээр цэвэрлэгээний ямар техник хэрэгсэл авах гэж байгаагаа өчигдөр танилцуулсан юм.
Тодруулбал ТҮК-ийн ажилтнуудад чирч явдаг, том хэмжээтэй тоос сорогч авч өгөхөөр судалж бай гэнэ. Үүнээс гадна тэдний цэвэрлэсэн талбайн үнэлгээг нэмэх журам гаргажээ. Манай улсад хот нийтийн аж ахуйн салбар цөөн хүчээр их ажил хийж байгааг хэлсэн юм.