fitness
  • 312 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-15

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Хатагтай Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн шинэчлэл, баримталж буй бодлогын талаар суурин төлөөлөгчид товч танилцуулав. Монгол Улсын хүний эрхийн индекс өсөхөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс оруулж буй хувь нэмэр их гэдгийг онцоллоо.



Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн чиг хандлагатай уялдуулан мэргэжлийн болон техникийн боловсролоор дамжуулж ногоон ур чадварыг залууст эзэмшүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. Мөн бүх нийтийн цахим ур чадвар, цахим бичиг үсгийн боловсролыг нэмэгдүүлэхийн тулд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн “Чанартай боловсролыг дэмжих” 4 дүгээр зорилтын хүрээнд бүх хүүхдэд үнэ төлбөргүй, тэгш, чанартай боловсролыг эзэмшүүлэхийг зорьж байгаа. Энэ зорилттой нийцүүлэн БШУЯ өнгөрсөн оны 7 дугаар сард боловсролын салбарын эрхзүйн орчныг шинэчилж, багц хууль батлуулсан. Мөн бусад бүхий л боловсролын баримт бичгүүдийг тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан боловсруулж байна.

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээгээр алслагдсан бүс нутагт суралцаж байгаа хүүхдүүдийн сурлагад онцгой анхаарах шаардлагатайг онцолсон. Тиймээс энэ чиглэлээр хамтарсан судалгаа хийж, зөвлөмж гаргахаар талууд тохиров.

Эх сурвалж: БШУЯ

Бусад мэдээ

Жорлон нь эвдэрсэн шалтгаанаар Австрийн нисэх онгоц замаасаа буцжээ

Жорлон нь эвдэрсэн шалтгаанаар Австрийн нисэх онгоц замаасаа буцжээ

Австри улсын үндэсний агаарын тээвэрлэгч Austrian Airlines компанийн нисэх онгоц жорлон нь эвдэрсэн

Л.Амар: Иргэд хадгаламжаа долларт хөрвүүлчихээр банкуудын гадаад эх үүсвэр татах боломжийг хязгаарлаж байна

Л.Амар: Иргэд хадгаламжаа долларт хөрвүүлчихээр банкуудын гадаад эх үүсвэр татах боломжийг хязгаарлаж байна

"Банкны салбарын 2022 оны тойм" судалгааг Монголын Банкны Холбооноос өнөөдөр танилцууллаа.Банкны сал

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.