Налайх дүүрэгт байрлах гар утас худалдааны газарт энэ сарын 12-13-нд шилжих шөнө хулгай орж, 56 нэр төрлийн 75 ширхэг гар утас алдагджээ.
Цагдаагийн байгууллагын алба хаагчид хяналтын камерын тусламжтайгаар хэргийг үйлдсэн байж болзошгүй 29 настай, эрэгтэй "О"-г Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс баривчилсан байна.
Урьдчилсан байдлаар дээрх этгээд нь 56 нэр төрлийн 75 ширхэг гар утас хулгайлан авч, бусдад 30 сая төгрөгийн хохирол учруулсан гэх ба 52 нэр төрлийн 69 ширхэг гар утсыг зарж, борлуулахаас нь өмнө хохирогчид хүлээлгэж өгчээ.