Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл хүлээн авах, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар гурван ерөнхий нөхцөлийн хүрээнд нийт 36,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталлаа.
Үүнд:
ХХААХҮ-ийн сайдын А/28 дугаар тушаалаар батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс олгох хөнгөлөлттэй зээлийн зориулалтаар 29,0 тэрбум төгрөгийг батлагдсан 21 салбар, чиглэлд үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зориулалтаар 5 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно.
Төслийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08:30 цагаас, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахим системээр хүлээн авна.