fitness
  • 448 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-26

Прокурорын байгууллага 2023 онд хэрэг бүртгэлтийн 63.495, мөрдөн байцаалтын  27.600 хэрэгт хяналт тавьж, 15.045 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон 896 хүнийг сэжигтнээр баривчилж, яллагдагчаар татагдсан 1397 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ нь 2022 онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

Тодруулбал, хүний эрхийг хамгаалах, ялангуяа гэмт хэрэгт холбогдсон хүнийг үндэслэлгүйгээр баривчилж, хорьж мөрдөхгүй байхад анхаарч ажилласантай холбоотойгоор сэжигтнээр баривчлагдсан хүн 13.3 хувиар, цагдан хоригдсон хүн 10.5 хувиар тус тус буурсан.

Мөн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах талаар мөрдөгчөөс гаргасан саналыг прокурор хянаад, 154 хүнийг баривчлахаас татгалзаж эрх нь зөрчигдөхөөс хамгаалсан байна.


Бусад мэдээ

БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар Ким Жон Гү томилогдон ирлээ

БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар Ким Жон Гү томилогдон ирлээ

БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар Ким Жон Гү томилогдон иржээ. Түүний Итгэмжлэх жуух бич

Ойн түймэр ойртож байгаатай холбогдуулан Австралийн нийслэлд онц байдал зарлалаа

Ойн түймэр ойртож байгаатай холбогдуулан Австралийн нийслэлд онц байдал зарлалаа

Австралийн нийслэл Канберра хотын өмнөд хэсэгт ойн түймэр ойртож ирсэн тул өнөөдөр тус хотод онц бай

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.