fitness
  • 336 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-26

Нийслэлд 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс автомашиныг улсын дугаарын төгсгөлийн тэгш, сондгой тоогоор замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн.

Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготой уг зохицуулалтыг 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэхээр Хотын даргын захирамжидтусгажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалтыг сунгах асуудал одоогоор яригдаагүй байна. Тэгэхээр тээврийн хэрэгслүүд хоёрдугаар сарын 1-н буюу ирэх долоо хоногийн Пүрэв гарагаас өмнөх/хуучин/ зохицуулалтаараа замын хөдөлгөөнд оролцох нь.

Хуучин хуваарь:

  • 1 ба 6-аар төгссөн дугаартай бол ДАВАА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 2 ба 7-оор төгссөн дугаартай бол МЯГМАР гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 3 ба 8-аар төгссөн дугаартай бол ЛХАГВА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 4 ба 9-өөр төгссөн дугаартай бол ПҮРЭВ гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 5 ба 0-ээр төгссөн дугаартай бол БААСАН гарагт хөдөлгөөнд оролцохгүй.

 Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд үйлчилдэг билээ.

Бусад мэдээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Япон улсад ажиллаж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Япон улсад ажиллаж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ өдрүүдэд Япон улсад ажиллаж байгаа аж. Тэрбээ

НӨАТ-ын азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын арванхоёрдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр /2023.01.18/ 13:00 цагаас "Болов

Ариунзул С.
Ариунзул С.