“ТООРИЛ ХАН” эмгэнэлт жүжиг
Баян-өлгий аймгийн хөгжимт драмын театерт Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, Таукейгийн Султаны зохиол “Тоорил Хан” түүхэн эмгэнэлт жүжгийг 2023 оны 12 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд маш их сүр дуулиантай, ёслол төгөлдөр, өндөр ач холбогдол өгч Монголын нэртэй жүжигчдийг аваачиж тоглуулав. “Тоорил хан”-г яагаад онцгойлон сонгов. Санамсаргүй сонгоогүй бололтой. Яагаад заавал Баян-өлгий аймгийн театерт тоглуулахаар болов. Ямар нэгэн холын бодлого яваад байна уу. Яагаад Монгол Улс Казакстан улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулана гэж. Их эзэнт гүрний түүхийг өөрчлөх далд санаа байна уу. Ирээдүй хойч үеийг төөрөгдөлд оруулах, Тоорил хан казахын дээд өвөг, Хэрэйдийн хаант улс бидний улс, “хэрэй” овог бол Хэрэйд юм гэсэн ойлголтийг бий болгох далд бодлого явуулж эхэллээ. Энэ бодлогоо Тоорил Хан жүжгээр дамжуулан илэрхийлж байна. Үүнийг Монгол улсын Соёлын яам, Монголын төр анзаарч мэдсэн үү. Бас мэдэж байгаа юу. Аль эсвэл мэдсэн ч мэдээгүй царайлан мэт дүлий дүмбэ оргиж байна уу. Өнөөдөр зүгээр нэг жүжиг мэт боловч ирээдүйд маш ноцтой. Сошиалд нэгэн Орос эрдэмтэн Чингис хаан бидний дээд өвөг гэж түүхийг өөрчлүүлэх саналыг Назарбаев өндөр шан харам амлаж бидэнд санал тавьж байсан гэж ярьж байсан. Монголын түүхийг тэд яагаад өөртөө наахыг оролдох болов. Энэ бол гадна талаас нь дэлхийд казах бол Чингисийн алтан ураг, манай дээд өвөг Тоорил хаан байгаагүй бол Тэмүүжин Их Монгол Улсын байгуулж чадахгүй байсан гэж ирээдүй хойч үед ойлгуулахыг хүсэж байна уу. Энэ бол маш ноцтой өнөөдөр Монгол улсын үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний түүхэнд заналхийлсэн асуудал. Түүхэнд өнөөдрийг хүртэл Хэрэйд аймаг, Тооргуудуудыг Хэрэйдийн ван Тоорил хааны хойчис гэдгийг 800-ны тэртээгээс Монголын нууц товчоо, түүхийн эх сурвалжуудаар хэнд ч ойлгомжтойгоор нотолж баталсан. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Бас мартаж болохгүй. Гэтэл тус жүжгийн хаалтан дээр Баян-өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш. Хабылын хэлсэн үг. “…Тэртээ 800 жилийн өмнөх үйл явдал, Баян-өлгий аймгийн 90 гаруй хувь Кейрей буюу Хэрэйдүүд, бидний мартах дөхсөн түүхийг тайзнаа амилуулсан, драмын жүжгийг зохиож тайзнаа тавьсан ардын уран зохиолч Т. Султан болон уран бүтээлчиддээ баярлалаа…”, “…Эзэн Чингис хаанаас улбаатай Их Монгол Улсыг байгуулахад Хэрэйдүүд ямар үүрэгтэй байсныг харууллаа, цаашлаад Дундад Азийг эзлэх, Зүчийн Улсыг байгуулах, Алтан орд, Европын Улсыг байлдан дагуулахад казакууд буюу Хэрэйдүүдийн хувь нэмэр оролцоо нэн чухал гэдгийг түүхийн эх сурвалжуудад тодоор үлдээсэн байдаг. Дэлхийд нийтдээ 20 орчим сая казак байдаг бөгөөд үүний 2 сая буюу 10 хувь нь Тоорил хааны үр удам Хэрэйдүүд эзэлдэг, Монгол Улсад оршин сууж буй казакуудын 85 орчим хувийг Хэрэйдүүд эзэлдэг гэсэн судалгаа бий…”, “… Хэрэйдүүдийн үр удам улам бүр өсөж, үржин Монгол Улсын нэг ард түмэн болж үеийн үед амьдарч байх болтугай…” гэж үг хэлсэн бол Аймгийн ЗДТГ-ын дарга Б. Мухаммед нь “… дээрх жүжгийн бүтээлийг аймгийн удирдлагуудаас дэмжиж 10.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Цаашид Хэрэйд буюу Керейчүүдийг сурталчлан таниулах зорилгоор энэхүү түүхэн жүжгийг Улаанбаатар хот, бусад аймгууд, Казакстан Улс, ОХУ, БНХАУ, Турк улсуудад тоглуулахад аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын зүгээс бүрэн дэмжлэг үзүүлнэ…” гэсэн байна. Энэ дарга нарын хэлсэн үгэнд дүн шинжилгээ хийж үзэхэд “Тоорил хан” гэдэг жүжиг яах гэж бичсэн, яагаад Баян-өлгийд сүр дуулиантай нээлт хийж Монголын нэр, алдартай жүжигчдийг тоглуулсан, цаад санаа, алсын зорилго юу байсан нь ойлгомжтой. Энэ бол гадны санхүүжилттэй үзэл сурталжсан жүжиг гэж ойлгогдож байна. Гэтэл УИХ-с сонгуулийн тойрог хуваахдаа Монгол Улсыг бүсчилэн хөгжүүлэх бодлогын баримт бичиг, Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж 8 дахь бүс буюу Баян-өлгий аймгийн тусад нь нэг бүс болгож улс төрийн хувьд тусгаар тогтонол олголоо. Энэ жүжгээс харахад Их Монгол Улсын түүхийг өөрчлөх, Хэрэйд гэдэг үгийн “х” үсгийг “к”, “э” үсгийг “е” үсгээр сольж төгсгөлийн “д” үсгийн хасах замаар Хэрэйд аймгийг өөрийн дээд өвөг болгож Их Эзэн гүрнийг байгуулахад казакууд түүхэн үүрэг гүйцэтгэсэн мэтээр Их Монгол улсын түүхийг өөрчлөх зорилго агуулж байна. Монголын эрдэмтэд мэргэд, түүхчид яагаад дуугарахгүй байна. Энэ асуудалд Монгол Улсын төрийн тэргүүн, ҮАБЗ, Соёлын яам анхаарлаа хандуулаасай. “Тоорил хаан” жүжгийг ийм үзэл сурталтайгаар дахин тоглуулахыг хориглох хэрэгтэй. “Шар тос дотроосоо өтөх аюултай”.
Монгол Улсын ерөнхийлөгч Khurelsukh Ukhnaa
УИХ-н дарга Гомбожавын Занданшатар
Монгол Улсын ерөнхий сайд Oyunerdene Luvsannamsrai
Монгол улсын ҮАБЗ
Соёлын сайд Чинбатын НОМИН
нар анхааралдаа аваасай.
“Монгол өв соёл” НҮТББ