fitness
  • 461 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-29

"ЭТТ" ХК-ийн ногдол ашгийг тараах тухай мэдээлэл цацагдснаас хойш иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй. Тус компанийн бүрэн эрхт төлөөлөгчийн мэдээлснээр ногдол ашгийг Цагаан сараас өмнө олгохоор ажиллаж байгаа аж.

2022 оны компанийн ашгийн 18.5 хувьд ногдох санхүүжилтийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ хуваавал нэг хувьцаа эзэмшигч 120 мянган төгрөг авах тооцоо гарчээ. Одоогоор 2022 оны компанийн санхүүгийн тайланг аудиторууд хянан шалгаж дууссан тул ийн баяраас өмнө хуваарилахаар төлөвлөж байгаа гэнэ. Харин 2023 оны ногдол ашгийг аудитын хяналт шалгалтын дараа, Цагаан сарын дараа олгоно гэв. Компани 2023 оны татварын тайлангаа ирэх сарын 10-ны дотор гаргах, ТУЗ хуралдаж, нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээг тогтоох шийдэх гэх шат дамжлагуудтай.   Тэгэхээр цагаан сарын дараа хавар олгох тухай яригдаж байна. 

"ЭТТ" ХХК-ийн хувьцааны  18.5 хувийг иргэд эзэмшдэг. Гэхдээ Монгол Улсын иргэн бүр уг хувьцаа хамааралгүй бөгөөд 2012 оноос өмнө төрсөн иргэд ногдол ашиг авна гэсэн үг. Урьдчилсан бүртгэлээр 2012.04.12-ноос хойш манай улсад нийт нэг сая 80 мянган иргэн төржээ. Тэд “ЭТТ” ХК-ийн хувьцааг эзэмших эрх зүйн үндсийг УИХ тавьсан. Иймд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв шинэ хувьцаа эзэмшигчдийн нэрийн жагсаалтыг УБЕГ-аас хүлээн авч, бүртгэнэ.    

“ЭТТ” ХК 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд тус ХК нэг удаа ногдол ашиг тараасан. 2012.04.12-ноос хойш төрсөн иргэд ногдол ашиг авахын тулд аль нэг үнэт цаасны компанид хувьцааны данс нээлгэсэн байна. Зарим компани хувьцааны дансыг үнэ төлбөргүй нээдэг бол зарим нь 5000 төгрөгийн хураамж авдаг.        

Бусад мэдээ

"MINING WEEK & MINEPRO-2024" үзэсгэлэн, чуулга уулзалт үргэлжилж байна

"MINING WEEK & MINEPRO-2024" үзэсгэлэн, чуулга уулзалт үргэлжилж байна

Өнөөдөр буюу 2024.10.04-ний өдөр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялги

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээ

ХБХ иргэний нийгмийн байгууллагууд байгууллагынхаа тогтвортой байдлыг хэрхэн хангах, эрхэм зорилгын

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.