fitness
  • 419 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-29

Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын Хамгаалалтын захиргаа, Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын холбоо,  Архангай, Өвөрхангай аймгийн Соёл, урлагийн газар, Хархорин сумын ЗДТГ, “Чингис хаан”, “Эрдэнэзуу”, “Хархорум”, “Хөшөө цайдам” музей хамтран “Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын соёлын өвийн сэргээн засварлалт ба хадгалалт хамгаалалт” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд боллоо.

Монгол Улс Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн Дэлхийд өвийн жагсаалтад бүртгүүлээд 20 жил болж байна. Энэ ойг тохиолдуулан, 2024 оны долоодугаар сарын 29-нөөс  наймдугаар сарын 2-нд Монголд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.



Уг хурлаар түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг шилжүүлэн зөөх, Орхоны хөндий дэх түүх, соёлын дурсгалуудыг сэргээн засварлахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Мөн археологийн малтлага судалгаа хийх, соёлын аялал жуулчлал хөгжүүлэхдээ түүх, соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалттай хэрхэн уялдуулах тухай ярилцана.

Дэлхийн өвд бүртгэсэн соёлын өвийг хэвээр нь хадгалах, хамгаалахад тухайн улс санаа тавихгүй бол ЮНЕСКО уг жагсаалтаас тухайн өвийг хасдаг. Иймд Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг хэвээр нь хойч үедээ үлдээхэд одооноос санаа тавих шаардлагатай байгааг тэмдэглэв.  


Бусад мэдээ

Эрүүл мэндийн чанар стандартыг хангасан “Гоё гоймон” худалдаанд гарлаа

Эрүүл мэндийн чанар стандартыг хангасан “Гоё гоймон” худалдаанд гарлаа

“Шинэсэгэ Фүүд” ХХК-н захиалгаар Бүгд Найрамдах Солонгос улсын хүнсний шилдэг үйлдвэртэй хамтран үйл

Японы Засгийн газрын 238.5 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар Төв аймгийн Өндөрширээт сумын сургуулийг засна

Японы Засгийн газрын 238.5 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар Төв аймгийн Өндөрширээт сумын сургуулийг засна

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Төв аймгийн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.