fitness
  • 369 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-30

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 2024 онд дөрвөн тэрбум ам.доллар хүргэхийг зорьж байгаагаа Эдийн засаг, Хөгжлийн яам мэдэгдлээ.

2023 онд уул уурхайн салбар 33 хувиар, тээврийн салбар 58 хувиар үйлчилгээний салбар, 8.7 хувиар тэлсэн нь эдийн засгийн нийт өсөлтийг голлон дэмжсэн байна. Харин оны эхнээс өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас малын хорогдол 2009 оноос хойших дээд хэмжээнд хүрч, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл буураад байгаа аж.

Түүнчлэн 2023 онд тариалсан нийт талбай өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар нэмэгдсэн ч үр тариа тариалсан талбай өмнөх оноос таван хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлт жигд бус байна.

Тиймээс Монгол Улс хөдөө аж ахуйн салбарын өсөлтийг хангах чиглэлээр илүү анхаарах шаардлагатайг Азийн хөгжлийн банкны "Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт" форумд оролцогчид онцолж байлаа.

Бусад мэдээ

Манай Жүдогийн шигшээ баг Душанбегийн Гран При тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ

Манай Жүдогийн шигшээ баг Душанбегийн Гран При тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Душанбегийн Гран Приг Монголын шигшээ багийн 19 тамирчин зорьсон.

Ногоон автобусны хэргийг шалгуулахыг шаардсан өргөдөлд гарын үсэг авч эхэллээ

Ногоон автобусны хэргийг шалгуулахыг шаардсан өргөдөлд гарын үсэг авч эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны төсвийн тухай хэлсэн үгэндээ "нийтийн тээврийг цогцоор нь шийднэ

Ариунзул С.
Ариунзул С.