fitness
  • 385 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-31

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг Засгийн газар өнөөдөр хэлэлцэж буйг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Тэгэхээр 1,072 хувьцааны ногдол ашиг хэдэн төгрөг байх, тараах эсэхийг өнөөдөр шийдэх бололтой. Хуралдаанаас гарсан шийдвэрийг нийтэд танилцуулах юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг 116,000 орчим төгрөгийг иргэдэд цагаан сараас өмнө олгоно хэмээн “Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгч/БЭТ/ Ж.Ганбат мэдээлж байв.

Үүнээс гадна өнөөдөр Засгийн газрын хурлын дараа 13:00 цагаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сангийн тухай хуулиар мэдэгдэл хийж, парламентад суудалтай намын дарга нартай санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болох аж.

1,072 хувьцааны ногдол ашиг тараах асуудлыг УИХ ээлжит бусаар хэлэлцэнэ гэх мэдээлэл гараад байгаа ч УИХ-ын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Газраас асуухад "Ээлжит бус чуулган хуралдах тов гараагүй" хэмээн үгүйсгэсэн юм.

2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүд 1,072 хувьцаагүй байсан бол 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1,072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэх тухай тогтоолыг УИХ-ын чуулганаар баталсан билээ. 

Бусад мэдээ

БЗС-д шалгалт хийх, нээлттэй сонсгол явуулах саналыг 70 мянган хүн дэмжвэл УИХ хяналт шалгалт явуулах хуультай

БЗС-д шалгалт хийх, нээлттэй сонсгол явуулах саналыг 70 мянган хүн дэмжвэл УИХ хяналт шалгалт явуулах хуультай

Иргэн бол хүч залуусын санаачилга”-аас Боловсролын зээлийн сангийн талаар УИХ дээр хяналт шалгалт, н

НӨАТ-ын сугалааны тохирлоор 100,000-аас таван сая төгрөгийн 37 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны тохирлоор 100,000-аас таван сая төгрөгийн 37 азтан тодорлоо

2022 оны арваннэгдүгээр сарын 1-30-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.