fitness
  • 188 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-01

Монгол Улсын Тусгай Олимпын тамирчин Б.Ерөөлт Олон улсын Тусгай Олимпын 2024-2028 оны 10 Глобал Мессенжерийн нэг буюу Зүүн Азийн бүсээс шалгарсан элч төлөөлөгч болжээ.

Ингэснээр тэрбээр оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийн дуу хоолой болж, тэгш хамруулсан нийгмийг хөгжүүлэхэд дэлхийн хэмжээнд олон нийт, бизнес, засгийн газруудад нөлөөлөх үүрэг хүлээж байгаа аж.

Тэрбээр Монгол Улсын тусгай олимпын тамирчин төдийгүй, Тусгай олимпын Азийн бүсийн манлайлагч тамирчин юм. Б.Ерөөлт 10 наснаасаа ширээний теннис тоглож, Азидаа тэргүүлэх мундаг тамирчин болжээ.

Мөн сонирхуулахад Б.Ерөөлт төгөлдөр хуур тоглодог ба өнгөрсөн жил өөрийн бие даасан тоглолтоо хийж 13 жилийн хугацаанд сурсан урлагийн эрдмээ олонд хүргэсэн билээ.

Бусад мэдээ

Зургаадугаар сарын 1-нд болох хүүхдүүдэд зориулсан үзвэр, тоглолт, өдөрлөгийн ХӨТӨЛБӨР

Зургаадугаар сарын 1-нд болох хүүхдүүдэд зориулсан үзвэр, тоглолт, өдөрлөгийн ХӨТӨЛБӨР

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний Пүрэв гарагт бүх нийтээрээ амарна. Энэ өдөрт зориулсан "Монгол хүүхдүүд 2023" нэгдсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд 11:00 цагаас болох юм байна.

Газар хөдлөлтийн үед манай орны баруун хагас нь эрсдэлтэй, зүүн хагас нь эрсдэл багатайд тооцогджээ

Газар хөдлөлтийн үед манай орны баруун хагас нь эрсдэлтэй, зүүн хагас нь эрсдэл багатайд тооцогджээ

Уг зургийг бүтээхдээ Global Earthquake Model Foundation, China Earthquake Administraion, U.S.Geological Survey байгууллагуудын цуглуулсан тоон өгөгдөл, загварчлал зэргийг ашигласан байна.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.