Орон нутгийн авто замын нөхцөл байдлын талаар Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 2024.02.12-ны өдрийн 14:00 цагийн байдлаар:
- Ховд-Улаангом чиглэлд Улаангом талаас 0-60км-т 5-15см зузаантай цас орсон. Мөн А1702 дугаартай Улаангом-Хандгайт чиглэлд Улаангом талаас 0-114 км-т 5-15см зузаантай цас орсон замын үзлэгийн ажил явагдаж бна. Цаг агаар: Одоогтийн байдлаар тэнгэр цэлмэг салхигүй тогтуун бна. “Увс АЗЗА” ТӨХК
- А0305 улсын дугаартай Ховд-Өлгий чиглэлийн Бураатын давааны ПК 80-95 дах км-ийн авто замын цас цэвэрлэх ажил хийгдэж байна. "Жол” ХХК
- А0305 дугаартай Ховд-Өлгий чиглэлийн автозамын Хашаатын даваа, А14 дугаартай Манхан-Булган-Улсын чиглэлийн Бага улаан даваанд үүссэн хунгар цасыг зайлуулж хөдөлгөөнийг хэвийн болгох ажил хийгдэж байна. “Ховд АЗЗА” ТӨХК
- А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа орчимд 397-398 дах км-ийн хооронд хүчтэй цасан шуургатай, авто замын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Суудлын автомашинаар зорчиход хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа тул онцын шаардлагагүй бол тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.