fitness
  • 426 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-20

Ургамлын тосыг өндөр температурт халааж устөрөгчтэй урвалд оруулснаар исэлдэж мууддаггүй тос буюу транс тос үүсдэг.

Тус тосыг хэтрүүлэн хэрэглэснээр цусны муу холестерин болох Low Density Lipoprotein(LDL)-ы төвшнийг нэмэгдүүлж улмаар судасны хатуурал үүсгэх өндөр эрсдэл дагуулдаг байна. Тиймээс транс тос агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзах талаар дараах зөвлөмжийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(НЭМҮТ)-өөс гаргажээ.

Транс тосыг хэтрүүлэн хэрэглэснээр дараах өвчнүүдийг үүсгэх эрсдэлтэй:

  • Зүрх судасны өвчин, цус харвалт
  • Хөх, бүдүүн гэдэсний хорт хавдар
  • Альцгеймер, мэдрэлийн сэрэл дамжуулах чадвар сулрах
  • Таргалалт, чихрийн шижин.

Транс өөх тос ихээр агуулсан өргөн хэрэглээний хүнсний жагсаалт:

  • Маргарин ба ургамлын тос
  • Чипс
  • Шоколадны крем
  • Гурилан бүтээгдэхүүн
  • Майонез
  • Өрмөнцөр
  • Зарим чихэр
  • Ихэнх түргэн хоолны газрын тосонд шарсан бүтээгдэхүүн байна.

Дэлхийн зарим оронд транс тосыг хэрэглээнээс гаргасантай холбоотойгоор аливаа хүнсний бүтээгдэхүүний хайрцаг, сав, баглаа, боодол тосны агууламжийг бичихийг шаарддаг. Иймд иргэд та бүхэн өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс шошгын мэдээллийг сайтар шалгаж авахыг НЭМҮТ-өөс зөвлөж байна.

Шошгын мэдээллийг шалгахад устөрөгжүүлсэн ургамлын тос буюу Hydrogenated Vegetable Oil гэсэн бичиглэлтэй бол үүнийг транс тос агуулсан бүтээгдэхүүн гэж ойлгож болно.

May be an image of text that says 'мэндийняам лмэндийн TRANSFA MARGARINE транс ToC гэж юу вэ? ургамлын тосыг ендер температурт халааж устерегчтэй урвалд оруулснаар исэлдэж мууддаггуй ToC буюу транс TOC (маргарин) уусдэг. яагаад эруул мэндэд муугаар нелеелдег вэ? 3урх судасны евчин, цус харвалт тос (LDL) холестеринь тувшинг намдуулж, хех, будуун гэдэсний хавдар улмаар овчнуудийг эрсдэлтэй мэдрэлийн сэрэл дамжуулах чадварыг сулрах таргалалт, чихрийн шижин ямар хунсэнд транс тос байдаг вэ? Nutrition Facts шошгын мэдээллээс транс тос агуулсан эсэхийг харж сурцгаая Nutrition Facts устерегжуулсэн ургамлын TOC буюу HYDROGENATED VEGETABLE OIL гэсэн бичиглэлтэй бол уунийг транс тостой гэж ойлгоорой 4% INGREDIENTS: Enriched flour, riboflavin, sugar, hydrogenated lecithin, caramel soy'

Бусад мэдээ

ОБЕГ-т 192 хүн төөрсөн, сураггүй болсон гэх дуудлага иржээ

ОБЕГ-т 192 хүн төөрсөн, сураггүй болсон гэх дуудлага иржээ

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас малдаа ява

Иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх санал хэлжээ

Иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх санал хэлжээ

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг нийслэлийн харьяа байгууллагын удирдлагууд, есөн дүүргийн иргэди

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.