fitness
  • 387 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-22

УОК болон комиссын Шуурхай Штабаас орон нутгийн хаваржилтын хүндрэлийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, явц, зудын нөхцөл байдлын талаар өнөөдрөөс эхлэн өдөр бүр мэдээлэл өгч байхаар болжээ. 

Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Засгийн газраас 2024 оны хоёрдугаар сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг сарын хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хаваржилттай холбоотой үүсэж буй хүндрэл, эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан. Энэ хугацаанд УОК-оос өдөр бүр хэвлэлийн хурал зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнг мэдээлнэ.

Зудын дараах хойшлуулшгүй сэргээн босгох талаар авч хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж, төлөвлөлтөө бэлтгэж байна" хэмээн мэдээллээ.

"Манай улсад цаг агаар гэнэт дулаарч, хүйтэрснээс төмөр зуд эрчимтэй байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө гэж ойлгож болох"-ыг Цаг уурын байгууллагын мэргэжилтэн хэлж байна.

Бусад мэдээ

Улаанбаатар хотын нийт хүн амын 60 хувь нь дэд бүтэц хөгжөөгүй гэр хороололд амьдарч байна

Улаанбаатар хотын нийт хүн амын 60 хувь нь дэд бүтэц хөгжөөгүй гэр хороололд амьдарч байна

Азийн хөгжлийн банк 1997 оноос хойш Монгол Улсын Засгийн газарт хямд өртөгтэй орон сууц барих, гэр х

Хөгжлийн бэрхшээлтэй 223 иргэнд дэмжих үйлчилгээ үзүүлснээс 151 нь ажилтай боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй 223 иргэнд дэмжих үйлчилгээ үзүүлснээс 151 нь ажилтай боллоо

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖА

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.