fitness
  • 149 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-27

Орон сууцны гаднах явган хүний талбайд тээврийн хэрэгсэл зогсоож, явган хүний хөдөлгөөнд саад учруулбал 20,000 төгрөгөөр торгох хуультай.

Тухайлбал цагдаагийн байгууллагаас мэдээлснээр энэ сарын 21-ний өдөр нэр бүхий иргэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дугаар байрны урд талын явган хүний зам дээр “Тoyota” маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулжээ.

Тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар 20 нэгжээр буюу 20,000 төгрөгөөр торгосон байна.

Иргэд энэ талаарх зөрчлийг E-police аппликэйшнээр мэдээлдэг. Зөрчлийг илгээхдээ байршил тогтоогчоо асаахгүй бол зөрчил хаана гарсныг мэдэх боломжгүй тул мэдээллүүд нь хүчингүй болдгийг албаны хүмүүс хэлж байв.

Зөрчлийн хуулиас:

14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих

35.2.Тээврийн хэрэгслийг явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ.

Бусад мэдээ

ТЦА-наас амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах санал гаргажээ

ТЦА-наас амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах санал гаргажээ

Тээврийн цагдаагийн албанаас ирэх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сон

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Ховд аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Ховд аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

Өвөлжилт хүндэрч буй энэ цаг үед Ховд аймгийн Үенч, Булган сумдад Монгол Улсын Шадар сайд, Улсын Онц

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.