"НЗДТГ болон харьяа агентлагууд гуравдугаар сарын 1-н гэхэд Яармаг руу бүрэн нүүнэ" хэмээн Хотын дарга өнгөрсөн сард мэдэгдэж байв.
Энэ ажлын явцын талаар эх сурвалжаас тодруулахад "Яармаг дахь шинэ байр руу нүүгээгүй, дөрөвдүгээр сард багтаж нүүнэ. Барилгын ажилтай холбоотойгоор хойшлогдсон" гэсэн мэдээллийг өгөв.
Хэрэв НЗДТГ болон харьяа агентлагууд нүүчихвэл Хангарди ордныг Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд өгөхөөр болжээ. Харин хуучин буюу төв талбайн баруун талын гурван давхар байшинд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгийн менежмент хийхээр олон нийтэд нээлттэй тендер зарлах аж.