fitness
  • 419 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-28

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт аудит хийх бэлтгэл ажлыг эхлүүлжээ.

Аудитын газраас мөрийн хөтөлбөрт хориглосон заалт байгаа эсэх, зорилт арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардал нь төсвийн хуульд нийцсэн эсэх зэрэг дөрвөн стандартын дагуу шалгах юм байна.

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих мөрийн хөтөлбөр нь шаардлага хангаагүй бол тав хоногийн дотор зөрчлийг арилгуулж, дахин дүгнэлт гаргах аж.

Нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний Аудитын Газарт хүргүүлэх үүрэгтэй байна.

 

Өнөөдрийн байдлаар улс төрийн 37 нам Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй.

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт орон даяар зохион байгуулахаар товлосон билээ.

Бусад мэдээ

Х.Нямбаатар: Олон жилийн өмнөх газар олголтын алдааг шүүх гээгүй

Х.Нямбаатар: Олон жилийн өмнөх газар олголтын алдааг шүүх гээгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хо

"Монгол Улс деполт зарлах эрсдэлээс бүрэн ангижирлаа"

"Монгол Улс деполт зарлах эрсдэлээс бүрэн ангижирлаа"

Сангийн сайд Б.Жавхлан:-Өнгөрсөн онд буюу 2023 оны төсвийг өргөн барих үед гадаад өрийн нөхцөл байда

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн