fitness
  • 179 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-28

БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Хатагтай Шэнь Минь Жуань МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдал, хавар намрын улиралд тохиолддог ой хээрийн түймрийн талаар мэдээлэл солилцож, орон нутгийн онцгой байдлын газрыг зудын гамшгийн үед хэрэглэгдэх шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах боломжуудыг хамтран эрэлхийлэхийг МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн элчин сайдаас дахин хүслээ.

Элчин сайд Хатагтай Шэнь Минь Жуань, Монгол Хятад хоёр улс сайн хөршийн найрсаг харилцаатай, харилцан дэмжлэг үзүүлсээр ирсэн гэдгийг онцлон тэмдэглээд, зуд болон ой хээрийн түймэр зэрэг байгалийн гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хохирлыг арилгах, авран хамгаалах ажилд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ хэмээн МҮХАҮТ-аас мэдээлэв.

Бусад мэдээ

Өдөрт 1048 автобус үйлчилгээнд явж байна

Өдөрт 1048 автобус үйлчилгээнд явж байна

Нийтийн тээвэрт сүүлийн 13 жил парк шинэчлэл хийгээгүй бөгөөд өнгөрсөн жилээс томоохон хэмжээний шин

KFC Баянхошуунд салбартай боллоо

KFC Баянхошуунд салбартай боллоо

KFC-Баянхошуу салбар нь өдөр бүр 10:00-23:00 цагийн хооронд, СХД, 9-р хороо, Номин агуулах худалдаан

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн