fitness
  • 485 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-29

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хурал болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны Ажлын албаны дарга, гишүүдийг баталлаа.

Хэлэлцсэн асуудлыг тодруулбал 

  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны ажлын тайлан,
  • Монголд зочлох жил-2024 оны төлөвлөгөө,
  • Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал,
  • Олон улсын хэвлэл мэдээллийн хүрээнд 2023 онд хийгдсэн ажлын тайлан, 2024 онд хийх ажлын төлөвлөгөө,
  • CNN, Edelman хүрээнд хийгдэж буй хамтын ажиллагааны тайлан,
  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны Ажлын албыг байгуулж, дарга, гишүүдийг баталлаа.
Тус Ажлын албаны даргаар Б.Ууганбат томилогдов. Тэрбээр Сөүлийн Үндэсний Их сургуулийг улс төр, олон улсын харилцааны мэргэжлээр дүүргэсэн бөгөөд УИХ-ын Тамгын газар, "АПУ" ХК-д ажиллаж байсан. Орос, Англи, Турк Солонгос хэлний мэдлэгтэй.
 
 
 

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ажлын албанд Луврын музей, Версалийн ордны тайлбарлагч байсан эмэгтэй нарын таван хүний бүрэлдэхүүнтэй гишүүд сонгогджээ.

Гишүүдийн мэдээллийг танилцуулбал 

Гишүүн Г.Оюунтунгалаг нь Франц улс, Европын их сургууль, Аялал жуулчлалын бизнесийн удирдлагаар төгссөн.

Ажилласан байдал: 

  • 1995-2006 он Франц Улс, Эволюсьон вояж тур операторт, хөтөч, менежер
  • 2011-2024 он Луврын музей, Версалийн ордны тайлбарлагч
  • 2017-2020 он “Parisii Concept” тур операторт MICE, Азийн хэлтэс хариуцсан захирал
  • 2022-2023 он “Parisii Concept” тур операторт Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны даргаар ажиллаж байсан туршлагатай. Орос, Франц, Англи хэлний мэдлэгтэй.

Гишүүн Я.Бадрах нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Олон улсын харилцаа мэргэжлээр дүүргэсэн.

Ажилласан байдал: 

  • 1988-1991 он ГЯЯ-ны Ёслолын газар атташе
  • 1991-1995 он ГЯЯ-ны Ази, Африкийн газар атташе
  • 1995-1998 он ГЯЯ-ны Кайр дахь ЭСЯ, 3 дугаар нарийн бичгийн дарга
  • 1998-2000 он ГЯЯ-ны Европын газар мэргэжилтэн
  • 2000-2004 он НХХЯ-ны ГХАХ-т Орлогч дарга
  • 2004-2006 он Агринтест интернэйшнл корпорацын УБ дахь төлөөлөгчийн газрын захирал
  • 2004-2006 он ОБЕГ-ын ГХАХ-ийн дарга
  • 2006-2010 он ЗТЯ-ны ГХАХ-ийн мэргэжилтэн
  • 2010-2012 он УУХҮЯ-ны ГХАХ-ийн дарга
  • 2022-2024 он АЖХТ-ийн хүний нөөц, архивын мэргэжилтэн ажиллаж байв. Орос, Англи, Франц хэлний мэдлэгтэй.

Гишүүн Б.Номингоо нь БНХАУ-ын Олон Улсын Худалдаа Эдийн Засгийн Их Сургууль, Биркбек Лондонгийн Их Сургууль, Нийгмийн Ухааны магистр юм.

Ажилласан байдал: 

  • 2013-2015 он Их Британи УИНВУ-д “Жимми Чүү, Сальватор Феррагамо”, Борлуулалтын зөвлөх
  • 2015-2016 он Монгол дахь Америкийн Их сургууль ТББ-д Маркетингийн хэлтсийн дарга
  • 2016-2017 он Камминс Монголиа Инместмент ХХК-д Харилцагчийн үйлчилгээ, борлуулалт, гадаад харилцаа хариуцсан менежер
  • 2017-2022 он Хасу-Палам Үнэт эдлэлийн компанид Гадаад худалдааны менежер
  • 2022-2023 он Yves Rocher-Ив Роше, Брэнд менежер
  • 2023 он Eco Mine Systems LLC-Эко Майн Системс ХХК-д Олон улсын борлуулалт хариуцсан захирлаар ажиллаж байв. Орос, Англи, Хятад хэлний мэдлэгтэй.

Гишүүн Б.Цогням нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн.

Ажилласан байдал: 

  • 2019-2021 он Өмгөөллийн “Соёмбо легал партнерс” ХХК-д Эрх зүйч,
  • 2021-2023 он Монгол Улсаас БНБУ-д суугаа ЭСЯ-д бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байв. Англи, Герман хэлний мэдлэгтэй.

 

Эх сурвалж: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам 

Бусад мэдээ

АНХААР: Дуу цахилгаантай аадар бороотой тул аянга, мөндөр, үер усны аюулаас болгоомжил

АНХААР: Дуу цахилгаантай аадар бороотой тул аянга, мөндөр, үер усны аюулаас болгоомжил

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр Улаанбаатар хот, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зүүн, Хэнтий,

Биеийн тамир, спортын хороо допингийн асуудалтай хэзээ ч эвлэрэхгүй

Биеийн тамир, спортын хороо допингийн асуудалтай хэзээ ч эвлэрэхгүй

Биеийн тамир, спортын улсын хорооноос допингийн асуудлаар мэдээлэл хийх үеэр энэ асуудалтай хэзээ ч

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн