fitness
  • 436 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-29

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өчигдөр болсон Засгийн газрын хурлаар хэлэлцэн дэмжжээ. Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.   

Хуулийн төслийг УИХ-ын намрын чуулган эхлэхэд өргөн барина.  

Улаанбуудайн хивгийг ОХУ-аас буюу Алтанбулаг, Сүхбаатар боомтоор импортолдог. Малын нэмэлт тэжээл 1,083.4 тонн импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 744 тонноор буюу 219 хувиар өссөн хэмжээ юм.

Малын нэмэлт тэжээлийг ОХУ-аас 796,7 тн, БНХАУ-аас 276 тн-г импортолсон гэж ГЕГ мэдээлэв. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн