fitness
  • 365 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-29

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”-ыг угтан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “АХЛАГЧ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН-2024”-ийг өнөөдөр зохион байгуулж байна.

“Ахлагчийн алба-Мэргэшсэн алба” уриатай уг зөвлөгөөн нь дөрвөн хэсгээс бүрдэх ба

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хөгжил, алба хаагчийн оролцоо
  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо
  • Бэрхшээл ба боломж
  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд тулгарч буй асуудал-Шийдэл сэдвүүдийн хүрээнд алба хаагчид туршлага, тулгамдаж буй асуудал, шийдлээ хэлэлцэх юм.

Энэхүү зөвлөгөөнд 68 анги, байгууллагын 380 алба хаагч танхимаар, 4700 алба хаагч цахимаар хамрагдаж байгаа бөгөөд хоёр өдрийн турш үргэлжилнэ.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд нар хүрэлцэн ирлээ.

Зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир үг хэлэв.

Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдсэн алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, гэгээн дурсгалд зориулсан видео бичлэгийг үзэж сонирхлоо.

Бусад мэдээ

Инфляц энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд 11.3 хувьтай гарчээ

Инфляц энэ оны тавдугаар сард улсын хэмжээнд 11.3 хувьтай гарчээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 х

Хүн бүр эх оронч худалдан авагч байхыг уриалав

Хүн бүр эх оронч худалдан авагч байхыг уриалав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023” үзэсгэлэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн