fitness
  • 363 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-01

Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад өндөр өртөгтэй хийдэг “Тархи, нуруу нугасны хавдрын навигацийн болон стереотактик туяаны мэс засал"-ын технологийг Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ нэвтрүүллээ. 

Энэ төрлийн мэс засал нь зөвхөн хавдар биш олон төрлийн өвчинд ашиглах боломжтойгоороо онцлог аж. Мөн үндсэн хавдарт өндөр, эрүүл биетэд бага тун өгч үйлчилдэг учир гаж нөлөө багын сацуу үр дүнтэй мэс засалд тооцогддог гэв. 

Энэ технологийг Монголдоо нэвтрүүлснээр гадаадад 30-100 гаруй сая төгрөгийн үнэтэй мэс засалд ордог байсан үе ард хоцорно гэдгийг ХСҮТ-ийн эмч нар онцолсон юм. Ингэснээр гурван мм хүртэл жижиг хавдрыг ч эмчлэх боломжтой болж байна. 

Тархины хавдрын мэс заслын дараа үсэрхийлэх магадлал 50 хувьтай байдаг. Энэ тохиолдолд үүнийг хөнгөвчлөх эмчилгээ хийдэг байсан бол туяаны мэс заслыг ашиглан үсэрхийлсэн хавдрыг эдгээх чиглэлд шилжиж байна. 

Стереотактик туяаны мэс заслын технологийг эх орондоо нэвтрүүлэх ажил 2010 оноос эхэлсэн бөгөөд 2020 онд 7 сая еврогийн санхүүжилт авч технологийг эмчилгээнд ашиглахад бэлэн болжээ. 

Бусад мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан П.Бадамдорж Гавьяат хуульч боллоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан П.Бадамдорж Гавьяат хуульч боллоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 112 жилийн ойг тохиолдуулан төрийн ту

Ирэх сарын 14-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 14-нд бүх нийтээрээ амарна

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар бид жилд

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн