fitness
  • 148 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-04

Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор ЭХЭМҮТ-ийн барилгад их засвар шинэчлэлтийн ажил хийж байна.

Тодруулбал, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн барилгын их засвар шинэчлэлтийн 3-р ээлжийн их засвар Төрөх эмнэлгийн “A,B,C” блок буюу “Төрсний дараах тасаг”-Н 4,5 дугаар давхрын барилгын их засварын ажил бүрэн дуусаж ашиглалтад оруулаад байгаа бөгөөд 2,3 дугаар давхрын их засварын ажил үргэлжилж байна.

Засвар шинэчлэлтийн ажилд хуучирч муудсан хэсгийг буулгаж цэвэрлэн шал, хана, тааз шинэчлэх, цонх хаалгануудыг шинээр суулгах, шилэн хаалт хийх мөн агааржуулалтын систем, дотор халаалт, цэвэр бохир усны шугам сүлжээ, дотор холбоо, цахилгаан, гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлт хийж тасгуудын өрөөнд хүчил төрөгчийн шугам угсралт, эмч, сувилагч дуудлагын систем суурилуулах, дотор заслын ажил бүрэн хийгдэж олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн тохижуулж дуусжээ. 


Бусад мэдээ

Улаанбуудайн тариалалт 20 орчим хувьтай байна

Улаанбуудайн тариалалт 20 орчим хувьтай байна

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд 72.2 мянган га талбайд үр тариа, үүнээс 71.8 мянган

Хүүхдийн мөнгийг 8 жилийн турш хууль бусаар авчээ

Хүүхдийн мөнгийг 8 жилийн турш хууль бусаар авчээ

Иргэн Б нь өвчний улмаас 2005 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нас барсан охин А-г нас барсныг улсын б

Ариунзул С.
Ариунзул С.