fitness
  • 225 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-05

Дамбадаржаа бүсэд Сүхбаатар дүүргийн 13, 14, 15, 16, Баянзүрх дүүргийн 21, 29 дүгээр хороо хамаардаг бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой бүсийн нэг юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй албаныхан Дамбадаржаа орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчидтай уулзжээ.

Энэ үеэр Засаг даргын орлогч П.Сайнзориг “Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил дууссан, газар чөлөөлөлт, барилгын ажлыг энэ онд эхлүүлнэ. Дамбадаржаа дэд төвийн хувьд бүтээн байгуулалт нь 57 хувьтай байна. Цаашид зургаан дэд төвд түшиглэн Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлнэ” хэмээлээ.

skip-share

Сүхбаатар дүүрэгт 39,984 өрхийн 141,537 иргэн амьдарч байна. Анх 1965 онд байгуулагдсан бөгөөд 20 хороо, 20,800 га газар нутагтай.

Тус дүүргийн 1-8 дугаар хороо орон сууц, 9-11 дүгээр хороо гэр, байшин хороолол хосолсон, 12-16 дугаар хороо гэр хороолол бүхий хороо бол 17-20 дугаар хороо нь бүхэлдээ зуслангийн бүс юм.

Хороодод оршин суух хүн амын тоо нэмэгдэж, төрийн бүх төрлийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатай болоод байгаа тул нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх нь чухал болохыг уулзалтад ирсэн албан хаагчид хэлж байлаа.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Бусад мэдээ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг прокурорт буцаав

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг прокурорт буцаав

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд хо

Орхон аймагт “Ногоон амины орон сууцны нээлттэй өдөрлөг” болно

Орхон аймагт “Ногоон амины орон сууцны нээлттэй өдөрлөг” болно

Орхон аймаг хотыг дахин хөгжүүлэх бодлогын хүрээнд энэ сарын 22-нд “Ногоон амины орон сууцны нээлттэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн