- БИД САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭЖ ЧАДДАГ ХАМТ ОЛОН -
Монгени цогцолбор сургууль 2024 оны ээлжид сайн үйлсийн ажлууддаа амжилттай явууллаа. Бид ......
Аянд сургуулийн 1624 сурагч нэг бүр оролцсон ба сурагчдын өгсөн хүнсний бүтээгдэхүүнүүдийг багцалж нийт 100 багц хүнсний бүтээгдэхүүн, мөн 24ш иж бүрэн сурагчийн форм, бусад өвлийн хувцсыг тус тус хүргүүллээ.
Аяны хүрээнд,
Сургуулийн 1124 сурагч энэхүү аянд хамрагдлаа. Нийт цугласан 1.974.000төгрөг, 19ш нэмнээ, 3ш бээлий, бусад эд зүйлсийг БГД-ын Тамгын газрын хуулийн хэлтэст хүлээлгэж өглөө.
Монгени сургуулийн сурагчдын сайн үйлсийн аяныг мөнгөн дүнгээр бодож үзвэл 8 сая орчим төгрөгийн бэлэн мөнгө болон эд материал, хүнсний зүйлийн тусламжийг хүргүүллээ.
Уг аяныг тус сургуулийн Нийгмийн Ухааны Боловсролын тэнхим, Нийгмийн ажилтан Б.Батбилэг нар амжилттай зохион байгууллаа.