fitness
  • 132 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-13

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. 

10:00 цагт Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдана. 

НОБГ-ын байранд

10:00 цагт Нийслэлийн хэмжээнд үүссэн халиа тошингийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр болон "Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя" аяны талаар мэдээлэл өгнө.

Holiday Inn зочид буудалд

10:00 цагт Сөүл хотоос гурван сарын хугацаанд байгууллагуудад томилогдон ирсэн 40 сайн дурын гишүүн нутаг буцахаасаа өмнө ажлаа дүгнэж танилцуулна. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэтэй байгаа шалтгааны “буруутан” нь төрийн бодлого уу, үйлдвэрлэгчдийн шунал уу. Үйлдвэрлэгчдэд тулгардаг бэрхшээлийн талаар "Эксклюзив” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг мэдээлэл хийнэ.

Интерномын төв салбарт

15:00 цагт Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “Орфей” театрын уран бүтээл 1984 постдрамын жүжгийн хэвлэлийн хурал болно. Тус хуралд ерөнхий найруулагч М.Батболд, ерөнхий продюсер Т.Ариунчимэг, зохиолч Я.Баяраа, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг, Г.Равдан нар оролцоно. 

Бусад мэдээ

ГХЯ: Ажиллах, амрах визээр 100 орчим монгол залуус Австралийг зорьсон байна

ГХЯ: Ажиллах, амрах визээр 100 орчим монгол залуус Австралийг зорьсон байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон тус яамны газар, хэлтсийн захирлууд "Монгол Улсын гадаад ха

Халтиргаанаас үүдэж хоногт 230 хүн ГССҮТ-д ирж байна

Халтиргаанаас үүдэж хоногт 230 хүн ГССҮТ-д ирж байна

Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын зам талбай хэт мөстсөнөөс болж иргэд унаж бэртэх, зам тээврийн осол

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.