fitness
  • 139 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-15

Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас нь Английн Старт Нетвөрк (Start Network) хүмүүнлэгийн тусламжийн сүлжээний дэмжлэгтэйгээр “Зудын эрт арга хэмжээ” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус төсөл нь зорилтот орон нутгууд буюу Дорнод, Сүхбаатар, Завхан, Увс, Говь-Алтай аймгийн 15 суманд хэрэгжиж байна.

Төслийг Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас Хүүхдийг Ивээх Сан ОУБ-тай хамтран 2 дахь жилдээ удирдан хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн зорилтын хүрээнд зудад амьжиргааны эх үүсвэрээ алдах эрсдэл бүхий зорилтот 1200 малчин өрхөд тус бүр 200 килограмм малын тэжээл, хоол хүнс, бэлэн мөнгөний яаралтай тусламжийг үзүүллээ. Буцалтгүй тусламжид хамрагдсан өрхүүд тусламж цагаа олсон, маш хэрэгцээтэй байсан талаар сэтгэгдлээ бидэнд ирүүлсээр байгаа юм.

Манай оронд сүүлийн 49 жилд ороогүй их цас орсны улмаас нийт нутгийн 90% нь зудад өртөж төмөр цагаан зуд орон даяар нүүрлээд байна. Өмнөх онд тохиосон зудын улмаас нийт 2,9 сая тоо толгой мал хорогджээ.

Энэ жилийн зуднаар тус үзүүлэлт өсч улс даяар хорогдсон малын тоо 3 дугаар сарын байдлаар 3,9 сая хүрсэн тухай албаныхан мэдээллээ. Зудын улмаас малчдын амьжиргааны гол үүсвэр болох мал олноор хорогдож эдийн засаг болон сэтгэл санааны их хэмжээний хохирол үүсч байгаагаас гадна малчдын хувьд зам хаагдсанаас эрүүл мэндийн болон бусад шаардлагатай үйлчилгээг авч чадахгүй байх, өрхийн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хоол хүнс, малын тэжээлээ авах боломж хязгаарлагдмал хүнд нөхцөлд байна.

Дэлхийн Зөн Монгол ОУБ нь энэ онд зудад өртсөн 16 аймаг, нийслэлийн 2 дүүргийн 6000 орчим гэр бүлийн 1150 хүүхдэд хоол хүнс, дулаан хувцас, малын тэжээл ба бэлэн мөнгөний буцалтгүй тусламжийг санхүүжүүлэгч, доноруудын дэмжлэгтэйгээр үзүүлээд байна.

Бидэнтэй холбоо барих: +976 7015 5323

Цахим шуудан: mongolia@wvi.org

Дэлхийн Зөн Монгол ОУБ -аас хэрэгжүүлж буй зудын үеийн хүмүүнлэгийн тусламж болон бусад төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээллийг  www.worldvision.mn  хаягаар зочилж авна уу.

Старт Нетвөрк (Start Network) хүмүүнлэгийн тусламжийн сүлжээний үйл ажиллагааны мэдээллийг албан ёсны www.startnetwork.org вебсайтаас авах боломжтой.

Бусад мэдээ

Монгол орны гоо үзэсгэлэнг харуулсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа

Монгол орны гоо үзэсгэлэнг харуулсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа

Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс Монголын шилдгийн шилдэг байгалийн гэрэл зургийн оло

"Суралцахуй-Заахуй" багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн хурлыг Арвайхээр хотод зохион байгууллаа

"Суралцахуй-Заахуй" багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн хурлыг Арвайхээр хотод зохион байгууллаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь ээлжит багш нарын эрдэм ш

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн