fitness
  • 220 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-15

Нийслэлийн прокурорын газраас "ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт:

  • Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
  • 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/,
  • 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тус хэрэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн нарын нийт 24 хүн холбогдоод байгаа юм.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба

Бусад мэдээ

“Үжил, үжлийн дайрлага” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа

“Үжил, үжлийн дайрлага” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас эхийн эндэгдлийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг тан

Бангладеш улсаас хавсран суух Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авав

Бангладеш улсаас хавсран суух Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Мальта Улс, Бүгд Найрам

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн