Өнөөдрөөс эхлэн Драгон авто вокзалаас Булган, Мөрөн, Улаан-Үд чиглэлд автобус явж байна.
Улаанбаатараас Булган руу өдөрт нэг удаа автобус явах бөгөөд тасалбарын үнэ хүүхдийнх 16,400, том хүнийх 32,800 төгрөг байгаа юм.
Харин Хөвсгөл аймгийн Мөрөн рүү өдөрт таван удаа автобус хөдлөх хуваарьтай байна.
Тус вокзалаас мөн Улаан-Үд рүү автобус явах ба том хүн 130,000, хүүхэд 65,000 төгрөгөөр зорчих боломжтой.
Эх сурвалж: АТҮТ