fitness
  • 150 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-22

Дэлхийн Зөн Монгол болон Хүүхдийг Ивээх Сан олон улсын байгууллага хамтран Английн хүмүүнлэгийн сүлжээ Старт Нетворк байгууллагын (Start Network) санхүүжилтээр “Зудын эрт арга хэмжээ” төслийг хэрэгжүүлж Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн 15 сумын 1,200 өрхөд буцалтгүй тусламж үзүүллээ. Тусламжид өрх тус бүрт 660,000 төгрөгийн санхүүгийн тусламж, 200кг малын тэжээл болон дотуур байрны хүүхдүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө багтсан.

Төслийн гол онцлог нь 45 өдрийн дотор буюу маш богино хугацаанд амьжиргааны эх үүсвэр нь малаас зонхилон хамаардаг зорилтот малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламжийг үзүүлж, тэдгээр өрхүүдэд амьдарч буй хүүхдүүдийг зудыг эрсдэл багатай даван туулахад  нь дэмжлэг үзүүлэх юм. Хамтын ажиллагааны хувьд зорилтот орон нутгууд төсөл эхлэхээс дуусах хүртэл бидэнд дэмжлэг үзүүлж ажилласан бөгөөд оролцоо сайтай байв. Тухайлбал, ажлын хэсэг байгуулах, шалгуур үзүүлэлтийн дагуу тусламж авах өрх сонгох, сонгогдсон өрхүүдийн зөв өрх сонгогдсон эсэхийг биетээр болон утсаар шалгах, тараалтын цэг байгуулах, малын тэжээлийн тээвэрлэлтийн 6 хүртэлх сая төгрөгийг харицсан, тараалтыг хамтран хэрэгжүүлэх, олон нийтэд мэдээлэл түгээх зэрэг ажилд дэмжлэг үзүүлжээ.

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хувьд Дорнод аймгийн Матад, Халх Гол, Гурванзагал сумд болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Баяндэлгэр, Сүхбаатар суманд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг хариуцаж ажилласан. Өрх сонгохдоо бид үндсэн шалгуур бүгдийг хангасан, бусад шалгуураас багадаа нэгийг хангасан өрхүүдийг сонгосон.

Тусламжид хамрагдах өрхүүдийг дараах үндсэн шалгуураар сонгосон нь:

  1. 2023 оны мал тооллогын дүнгээр хонин толгойд шилжүүлснээр 100-аас 400 хүртэлх малтай малчин өрх. (Хонин толгойд шилжүүлэхдээ дараах итгэлцүүр ашиглана: Адуу: 7, Үхэр: 6, Тэмээ: 5, Хонь: 1, Ямаа: 0.9)
  2. Өөрийн мал сүргээ яг одоогоор маллаж буй малчин өрх байна.
  3. (Мал бүхий иргэд болон өөрийн малгүй болов ч хүний мал малладаг өрх орохгүй.).
  4. Хамгийн багадаа 1 хүүхэдтэй

Бусад шалгуур:

  1. Өрх толгойлсон
  2. Тусгай хэрэгцээтэй иргэнтэй
  3. Өндөр настантай
  4. Жирэмсэн эсвэл хөхүүл эмэгтэйтэй

“Зудын эрт арга хэмжээ” төслийн хүрээнд буцалтгүй тусламжид  хамрагдсан малчин өрхийн төлөөлөл ийн ярьж байна. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчин Б.Балдандорж

“Би эхнэр 3 хүүхэдтэйгээ ам бүл тавуулаа амьдардаг. Багаасаа мал дагасан хүн. Бие дааж мал маллаад 6 орчим болж байгаа. Энэ хаврын цас зуд үнэхээр хүнд байна. Зудыг даван туулах гэж хүн, малгүй байдгаараа л хичээж байна. 11-р сарын эхээр айхавтар цас орж, түүнээс хойш явган шуурга ер нь тасраагүй.

Мөн бид эрт өвс тэжээлээ хангаж чадаагүй, 12 сард 300 гаруй боодол өвс татаад малдаа өгсөн. Боодол өвс анх 5000, 6000 төгрөгийн үнэтэй байхад нь ихээр авч чадаагүй. Сүүлийн үед боодол өвсний үнэ 20,000 төгрөгт хүрчихсэн. Өвс авахаас өөр аргагүй тул бид авч байгаа. Тэжээлийн хувьд 50-аад боодлыг авч малдаа өгсөн.  

Манай гэр бүл 8 уут хивэг 660,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж авсан нь маш их дэм болж байна. Малдаа өвс тэжээл нэмж авахад зарцуулна гэж бодож байна. Хэдэн малтайгаа хаврыг даваад авах юм сан гэж бодох юм. Биднийг зорин ирж туслалцаа үзүүлсэн Старт Нетворк болон Дэлхийн зөн монгол байгууллагуудад маш их баярлалаа.”

Бид төслийн хэрэгжилтийн дараах үнэлгээг буцалтгүй тусламжид хамрагдсан 600 өрхийн 12%-иас авсан. Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийт судалгаанд оролцогчдын 10 хүн тутмын 8 нь эрэгтэй хүмүүс байв. Судалгааны үр дүнгээс үзэхэд төслийн үр шим хүртэгчид сэтгэл ханамж өндөр байна. Тухайлбал:

  • Нийт судалгаанд хамрагдсан хүний 89% нь малын тэжээлийн хэмжээ тохиромжтой гэж хариулсан болсон бол 10% нь хангалтгүй, 1% нь ихэдсэн гэж үзсэн байна. Харин нийт оролцогчдын 74% нь малын тэжээлийн чанар сайн, 26% нь дунд гэсэн дүгнэлтээс үзэхэд чанарын хувьд харьцангуй чанартай малын тэжээлийг төслийн зүгээс өгсөн байна. Мөн энэхүү төслийн хүрээнд тараагдсан малын тэжээлээ хамгийн багадаа 7 хоног дээд тал нь  нэг сар орчим хэрэглэсэн.
  • Тараалтын цэгийн хувьд судалгаанд оролцогчдын бараг 100% эрсдэл багатай буюу малын тэжээлээ авахад ямар нэг хүндрэл тараалтын цэг дээр гараагүй гэж үзсэн.
  • Буцалтгүй хүмүүнлэгийн санхүүгийн тусламжийг малын тэжээл, хоол хүнс, эрүүл мэндийн хэрэгцээт зүйлсэд зарцуулжээ. Хэрвээ энэхүү мөнгөн тусламжийг хүлээн аваагүй бол танай өрх хэрхэн зудыг даван туулах байсан бэ гэж асуухад 63% нь банк, банк бус болон хувь иргэдээс зээл авна, 20% нь малаа зарна гэж хариулсан бол үлдсэн хувь бусад арга замыг хайна гэж хариулжээ.

Төслийн хүрээнд малчдад хүргүүлсэн хивэг нь малчдын хөдөлмөр зарцуулалтыг 6-10 дахин бууруулдаг бөгөөд 200 кг хивэгт 50 боодол өвстэй тэнцэх хэмжээний шим тэжээл агуулсан. Малд энэхүү хивгийг өгснөөр авсан таргаа алдалгүй, дархлаа нь сайжирдаг. Мөн төл малын өсөлтийг дэмждэг тул малын зүй бус хорогдлыг бууруулж, өвөлжилтийг гарз хохирол багатай даван туулах зорилгоор малчид энэхүү тэжээлийг малд өгдөг.

Энэхүү урьдчилсан арга хэмжээний үр дүнд өрхүүд хүлээн авсан тэжээлээрээ мал сүргээ 7 хоногоос нэг сарын хугацаанд тэжээж, малын хорогдлыг тодорхой хэмжээнд бууруулж чадсан байна.

Бусад мэдээ

Нөөцийн махаас хонины махыг хамгийн их нөөцөлжээ

Нөөцийн махаас хонины махыг хамгийн их нөөцөлжээ

Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 431 дэлгүүрт худалдаалж байгааг Хотын Захирагчийн ажлын албан

Манай улс бүсчлэлээрээ Франц улстай тохирч байгаа тул Чингис нэртэй хиймэл дагуулын төслийг хамтарч хэрэгжүүлэх гэрээг байгууллаа

Манай улс бүсчлэлээрээ Франц улстай тохирч байгаа тул Чингис нэртэй хиймэл дагуулын төслийг хамтарч хэрэгжүүлэх гэрээг байгууллаа

Уг санамж бичиг байгуулагдсанаар ямар ач холбогдолтой болох талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал "Сансрын үнд

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн