fitness
  • 443 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-22

Улсын онцгой комисоос долоо хоног тутамд зудын нөхцөл байдал, орон нутагт ямар байгаа талаар мэдээлэл өгч буй. Өнөөдрийн мэдээллээр зуданд зүй бусаар хорогдсон малуудыг устгалд оруулах талаар онцоллоо. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Энэ сарын 19-ны байдлаар улсын хэмжээнд 5,222,950 толгой мал зүй бусаар хорогдсон. Малчид зорчих боломжгүй хилийн зурваст 5400 орчим бод мал бөөгнөрсөн байна. Улсын хэмжээнд хамгийн их хорогдолтой аймаг нь Сүхбаатар аймаг байна. Нийт 2728 өрх 70 болон түүнээс дээш хувиар малаа алдсан. 380 өрх 100 хувь малгүй болсон гэсэн дүн мэдээ гарсан байна.Тиймээс эдгээр айлуудыг малжуулах, төсөл хөтөлбөрт хамрууах гэх мэт дараагийн ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

Малчдад туслахаар өнөөдрийн байдлаар 49 иргэн, 128 ААН, байгууллагаас 3.3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, таван иргэн, 29 аж ахуй нэгж, байгууллагаас 809 сая төгрөгийн 74,252 ширхэг бараа материалын хандивыг УОК-т ирүүлсэн байна. Эдгээрийг аймаг орон нутагт хуваарилан хүргүүллээ.Гадаадын орнуудаас 3.6 сая ам.долларын тусламж ирүүлснийг долоон аймгийн 60 сумын 174,930 малчин өрхөд хүргэх ажлыг зохион байгуулж байна.

ОХУ-аас буцалтгүй тусламжаар 8500 тонн тэжээлийн улаанбуудай олгохоор шийдвэрлэж, татан авах ажиллагаа зохион байгуулагдаж байна. Өчигдөр Оросоос 733.6 тонн улаанбуудай ирсэн бөгөөд Сэлэнгэ аймаг дахь агуулахаас Өвөрхангай, Архангай, Булган, Өмнөговь аймаг татан авлаа. Бусад аймагт хүргэх ажил явагдаж байна.Резидент эмч нар сумын эрүүл мэндийн төвд ажиллаж, малчдад тусламж үзүүлж байна

Бусад мэдээ

Дүнжингаравын уулзварт гарсан осол ₮5.4 тэрбумын хохирол учруулжээ

Дүнжингаравын уулзварт гарсан осол ₮5.4 тэрбумын хохирол учруулжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын

Нүүрсний цахим арилжааны 70 хувийг “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалт эзэлжээ

Нүүрсний цахим арилжааны 70 хувийг “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалт эзэлжээ

Энэ оны эхний таван сарын байдлаар нүүрсний цахим арилжааны 70 орчим хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн