fitness
  • 399 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-22

“Хог биш баялаг” ТББ”-аас “Монгол орноо хоггүй болгох” төслийн хүрээнд “Монгол орон даяар хогоо ангилан ялгах аян”-ыг зарлаж буй талаар тус төрийн бус байгууллагын тэргүүн Э.Пүрэвсүрэн мэдээллээ.

Тэрбээр "Хог хаягдлын асуудал нь зөвхөн хэдхэн төрийн бус байгууллага, эсвэл хэдхэн төрийн байгууллага, хэдхэн санаа зовдог хүмүүсийн асуудал биш харин бүх нийтийн асуудал, хүн бүрийн шийдэж чадах асуудал юм.

Иймд манай ТББ -ын зүгээс Монгол орон даяар бүх нийтийн хогоо ангилах аяныг зарлаж байна.

  • Аймаг сум бүр иргэдтэйгээ хамтран, дахивар нөөцийн цэг байгуулах
  • Ард иргэдээ хогоо ангилан ялгахыг уриалах
  • Ангилсан түүхий эдийг сумын хогийн машин ангилсан чигээр нь ачих
  • Ачсан түүхий эдээ дахивар нөөцийн цэгт буулгах
  • Буулгасан ️түүхий эдийг бэлтгэх
  • Орон нутгаас УБ хот руу явж буй хоосон тэргэнд ачих
  • Дахин боловсруулах үйлдвэрт хүргэх хэрэгтэй.

Монгол Улс 2030 он гэхэд нийт хог хаягдлынхаа 27 хувийг дахин боловсруулна гэж амласан өнөөдрийн байдлаар 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулж байна. Манай улсад жилд 3,5 сая тонн хог гардгаас 2 сая нь орон нутгаас байдаг. Хэрэв бид ангилаад хэвшчихвэл Монгол Улсад байдаг хог хаягдлыг дахин боловсруулдаг, өдгөө түүхий эдийн дутагдалтай 30 гаруй үйлдвэрт нийлүүлэх боломжтой. Нийт 21 аймаг, 330 суманд дахивар нөөц бэлтгэн нийлүүлэх иргэдтэй хамтран ажиллана гэсэн зарын дагуу бидэнтэй 80 сумын 100 орчим иргэн холбогдож дахивар буюу шил лааз хуванцрыг бөөгнүүлж байя, татан авалт хийгээч гэсэн хүсэлт тавьсны дагуу ажил хэрэг болгохоор бэлтгэж байна. Тиймээс сум суурин болгонд дахивар авдаг 1-2 иргэнийг бэлтгэх, ЗДТГ-тай нягт хамтран ажиллах шаардлагатай байна" гэлээ.

Бусад мэдээ

Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймгийн 100 жилийн ой тохионо

Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймгийн 100 жилийн ой тохионо

Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр: Цэцэрлэг Мандал уулын аймаг,Богд хан уулын аймаг,Хантайшир

Авто зам, замын байгууламжийн ажлуудыг хугацаанд нь дуусгана

Авто зам, замын байгууламжийн ажлуудыг хугацаанд нь дуусгана

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах шуурхай удирдлагын багийн ээлжит хуралдаан өнөөдөр

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.