fitness
  • 450 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-29

Сайншандад 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн шүүх хуралдаан Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2024.03.29)-нд товлогдсон.

Гэвч дээрх эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 16-ны 09:00 цаг хүртэл хойшлуулжээ. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хохирогчийн талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хангаад хэргийн шүүх хуралдаан хойшилсон" гэдгийг хэллээ. 

Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Г-д холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Прокуророос Г.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн

  • 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/,
  • 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/,
  • 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

Бусад мэдээ

Он гарсаар 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна

Он гарсаар 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна

2024 оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт

Алга болсон охиныг хүч нэмэгдүүлэн хайж байна гэж ЦЕГ мэдээллээ

Алга болсон охиныг хүч нэмэгдүүлэн хайж байна гэж ЦЕГ мэдээллээ

Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 1

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн