fitness
  • 400 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-29

Гуравдугаар сарын 20-ны өдрийн  байдлаар улсын хэмжээнд зургаан аймгийн 20 сум төмөр зудын байдалд байна. Эдгээр 20 суманд 12.5 мянган малчин өрх, 5.2 сая мал хаваржиж байгаа тухай Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдөр /2024.03.29/ мэдээллээ.

Мөн 16 аймгийн 85 сум цагаан зудтай байна. Мал сүргийн зүй бус хорогдлын мэдээ өчигдөр шинэчлэгдэн гарсан бөгөөд энэ мэдээгээр нийт 5.9 сая мал хорогджээ. Энэ нь нийт малын 9.2 хувийг эзэлж байгаа юм.

Хандивын бэлэн мөнгө 3.5 тэрбум төгрөг, мөн 888 сая төгрөгийн бараа материал цугласан. Бараа материалыг малчдад цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байгаа бол дансанд цугласан мөнгийг зарцуулж эхлээгүй байна гэв. 

Бусад мэдээ

Өнөөдөр ихэнх нутгаар хална

Өнөөдөр ихэнх нутгаар хална

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдад зориулсан мэдээ:Өнөөдөр ихэнх нутгаар хална.Өнөөдөр /07-р сарын

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бү

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн