fitness
  • 57 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-08

Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Матад суманд өчигдөр гарсан түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 11,300 га талбай шатсан байна.

Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг долоон аймагт бүртгэгдсэн 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраажээ.

Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог. Иймд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхаарууллаа.

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
  • Асаагуурыг ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
  • Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах
  • Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалж урьдчилан сэргийлэхийг сануулав.

Бусад мэдээ

2019-2023 онд тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврээ нэг удаа өөрчлүүлэх хүсэлтийг оноос өмнө авна

2019-2023 онд тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврээ нэг удаа өөрчлүүлэх хүсэлтийг оноос өмнө авна

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 29

М.Өлзийдэлгэр: Оны эхний зургаан сард 28 хүүхэд хурдны мориноос унаж бэртсэн. Хамгаалах хувцас хэрэглэлтэй ч гэмтсээр байна

М.Өлзийдэлгэр: Оны эхний зургаан сард 28 хүүхэд хурдны мориноос унаж бэртсэн. Хамгаалах хувцас хэрэглэлтэй ч гэмтсээр байна

Баяр наадмын өдрүүдэд эрс нэмэгддэг осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан буюу зам тээврийн осол, унаж бэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн