fitness
  • 168 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ хуулийн төслөөр гурилын үнэ буурна гэдгийг дэмжиж байна. Гэхдээ иргэд үнэтэй гурил удаан хугацаанд хэрэглэж байгаад одоо бууруулж байгаад нь харамсалтай байна гэв. Хуулийн төслийг өргөн барьсан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гурилын үнээр үгсэн хуйвалдсан гээд ШӨХТГ-аас торгууль тавьсан ч шүүхээр яваад гацааж байна. АН-ын бүлэг нэн тулгамдсан энэ асуудлууд дээр бага шиг улстөржөөсэй гэж ард иргэдийнхээ өмнөөс хүсэж байна гэлээ. Гурил үйлдвэрлэгчид 2019 онд 211 мянган тн гурил үйлдвэрлэж 240 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Харин 2023 онд 191 мянган тн гурил үйлдвэрлэж, 430 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байсан нь зах зээл дээр хомстол үүсгэж, үнээ нэмсэн гэж үзэж байгаа юм. 2023 онд гурилын үнэ 2021 оныхоос 76 хувиар нэмэгдсэн нь шударга бус гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. Тиймээс гурилын салбарт өрсөлдөөнийг бий болгож, иргэд хямд гурил хэрэглэх боломж олгоно гэж тайлбарлаж буй. УИХ-ын гишүүн Н.Ганибал “Гурилын үнийг буулгах бодлогын арга хэмжээ авах нь зөв. Харин газар тариаланчидтайгаа яаж ойлголцсон бэ? Тарьсан буудайг нь экспортод гаргах улсуудтайгаа хэлцэл хийсэн үү? гэж асуулаа. Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Ард түмэн хямд гурил идэх эрхтэй. Та орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд иргэдийн 1 тор хүнсний бүтээгдэхүүний 70 хувь нь гурилан бүтээгдэхүүн байдаг гэдгийг мэдэх ёстой. Тариаланчид өнөөдөр 400 мянган тонноос хэтрэхгүй тариалж байгааг нээж өгч байна. БНХАУ жилдээ 12 сая тонн улаан буудайг 1 хувийн татвартайгаар импортоор авдаг. Энэ квотод манай тариаланчид орох боломжийг бий болгоно. Лоббид идэгдээд салхи орохоо байсан салбарыг Засгийн газар салхи оруулж задалж өгч байна” гэж тайлбарлалаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойш хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

Бусад мэдээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оноос 660 мянган төгрөг болгохоор тогтлоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оноос 660 мянган төгрөг болгохоор тогтлоо

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтооло

Дундговьд 100 ортой шинэ эмнэлэг нээлтээ хийлээ

Дундговьд 100 ортой шинэ эмнэлэг нээлтээ хийлээ

Дундговь аймагт улсын төсвийн 10.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр боссон 100 ортой шинэ эмнэлгийн н

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн