Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цусны явуулын багтай хамтран “Донор та амь тэтгэгч” өдөрлөгийг энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийг бүрдүүлэх зорилго бүхий уг өдөрлөгт ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг 60 хүн хамрагдаж, цусаа хандивлах хүмүүнлэгийн үйлсэд нэгдсэн.
Мөн тус төвд хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгч болон сахиуруудад сайн дурын цусны донорын хэрэгцээ шаардлага, ач холбогдлын талаар олон талын мэдээлэл, зөвлөгөө өгсөн төдийгүй нийт эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдын дунд сайн дурын үүднээс цусаа хандивлах үйл ажиллагааг зохион байгуулж, 45 идэвхтэн донор болон бусад шинэ донорыг хамрууллаа.