Радио телевизийн дэргэдэх цахилгаан хөгжмийн хамтлагаас эхтэй “Баянмонгол” чуулга Монголд алс холын жазз хөгжмийг үрслүүлж, суулгаснаас хойш хэдийн 55 дахь жилтэйгээ золгосон байна.
АНУ-аас гаралтай жазз /дагшаа/ хөгжмийн мэргэжлийн хийгээд арилжааны тоо томшгүй олон зохиол бүтээлүүдээс бүрдсэн арвин тансаг сан хөмрөгийг тэд буй болгожээ.
Жил бүрийн 4 дүгээр сарын 30-нд тохиодог Дэлхийн жазз хөгжмийн өдрийг дэлхий даяар тархсан жазз хөгжмийн шүтэн бишрэгчид болон уран бүтээлчид тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Төрийн Соёрхолт “Баянмонгол” чуулга, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од.
Тоглолтод дуучин Наагий, Ариу, Jojo, Энжи, Уртнасан нар оролцоно.
Хөтлөгч, тайлбарлагч: Н.Ганбат /Gambino/
Тоглолт Улсын Филармонийн концертын танхимд 2024 оны дөрөвдүгээр сарын 26, 27-нд 19:00 цагаас болно.
Тасалбарыг: www.ticket.mn/event болон Улсын Филармонийн кассаас
Дэлгэрэнгүйг: 88003041, 70118012 утсаар авна уу.