fitness
  • 264 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-23

Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын ахлах байцаагч И.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Х” ХХК-д татварын хяналт шалгалт хийгдэх талаар урьдчилан мэдэгдэж, татвараас зайлсхийхэд тусалж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Р.Э, мэргэжилтэн Г.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “А” ТББ-д бичил уурхайн үйл ажиллагаа явуулах талаар албан бичиг олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Я.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус газрын ажилтан С.Э-ийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д зааснаас илүү хэмжээний архи, тамхийг “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Жижиг дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Р.Н, ахлах мэргэжилтэн Б.А нар нь Жижиг дунд үйлдвэрийн газарт зээлийн өр төлбөртэй “Д” ХХК-аас өр төлбөрийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо “Д” ХХК-аас нэхэмжилж буй өр төлбөр болох 612.1 сая төгрөгийг 427.8 сая төгрөг болгон бууруулж, эвлэрлийн гэрээ байгуулж, Жижиг дунд үйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулсан, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Иргэн О.Т нь олон улсын шуудан илгээмжээр дамжуулан Бүгд Найрамдах Сингапур улсаас 100 гр мансууруулах бодис хүлээн авч, улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Г.У нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Б” ХХК-ийн ачаа бараанд 8.6 сая төгрөгийн татварыг төлүүлэхгүйгээр гаалийн хяналтын бүсээс гаргаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд,
  • Сүхбаатар аймгийн прокурорын газраас тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга Ч.Н нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэнээс хахууль өгөхийг шаардсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Эх сурвалж: УЕПГ

Бусад мэдээ

Ойрын өдрүүдийн ЦАГ АГААР

Ойрын өдрүүдийн ЦАГ АГААР

Өнөөдрийн /02-р сарын 21-ний/ 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:Нутгийн баруун өмнөд хэсгээ

Өнөөдөр болох зарим үйл явдал

Өнөөдөр болох зарим үйл явдал

09:00 цагт Нийгмийн Бодлогын Байнгын Хороо хуралдана.10:00 цагт Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн