fitness
  • 351 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-24

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо буюу хуучин товчоо орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн талбайд хоёрдогч түүхий эд, хаягдал төмөр хураах, хүнд даацын автомашин байрлуулах зэрэг олон зөрчил гаргадаг байна. 

Тухайлбал Улаанбаатар хотын баруунаас зүүн зорчих гол зам дагуу хоёрдогч түүхий эд авах, хаягдал төмөр цуглуулах, уул уурхайн тоног төхөөрөмжүүд, том дунд оврын машиныг нийтийн эзэмшил, явган хүний зам хааж тавьж худалдан борлуулдаг, автомашины дугуй худалдаа, хивэг, будаг зарж, явган хүн алхах боломжгүй шахам болжээ. Эдгээр асуудлыг цэгцлэхээр ажиллана хэмээн хотын дарга мэдэгдсэн байна.

зураг
 

Түүнчлэн "Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлаж, хучилт хийнэ" гэв.

зураг
 

Харин нэгдүгээр хорооллын ард зам дагуух нийтийн эдэлбэр газрыг хууль бусаар ашиглаж байгаа зөрчлүүдийг арилгах, барьсан байгууламжийг буулгаж, амралтын талбай болгохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайд үүрэг болгожээ.

Тус дүүрэгт “Хархорин” худалдааны төвөөс “Саппоро” хүртэл 1.5 км газарт ногоон байгууламж, дугуйн зам, тоглоомын талбай, зогсоол, ус зайлуулах хоолойг хийсэн байна.

Бусад мэдээ

Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа, нэгдүгээр сарын 30-нд хичээл эхэлнэ

Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа, нэгдүгээр сарын 30-нд хичээл эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ.Ойрын өдр

Зарим нутгаар цас орох тул халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарууллаа

Зарим нутгаар цас орох тул халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарууллаа

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: 27-нд нутгийн зарим газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн