fitness
  • 529 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-24

Буриад түмний соёлын өв уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах “Алтаргана-2024” их наадмыг ирэх долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт зохион байгуулна. Наадамд дэлхий даяар тархан суурьшиж буй 50 мянга гаруй буриад хүн хүрэлцэн ирнэ гэж төлөвлөж байна.

Алтаргана наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд буриад дууны уралдаан нэртэй эхлүүлснээс хойш өдгөө олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа зохион байгуулна.

Эхний жилүүдэд Хэнтий, Дорнод аймгийн буриадууд амьдардаг сумдын хэмжээнд уламжлалт дуу хуур, бүжиг наадмаа сурталчилсан шинжтэй наадам болж байсан ч жилээс жилд өргөжин, дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй буриад зон оролцох болжээ.

Бусад мэдээ

Агаарын тээврийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа

Агаарын тээврийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг баталжээ

Азийн батлан даалттай 35 дахь удаагийн дээд хэмжээний чуулганыг Монгол Улс амжилттай зохион байгууллаа

Азийн батлан даалттай 35 дахь удаагийн дээд хэмжээний чуулганыг Монгол Улс амжилттай зохион байгууллаа

Азийн батлан даалттай зээлийг дэмжигч байгууллагуудын холбоо (ACSIC)-н 35 дахь удаагийн дээд хэмжээний чуулганыг Монгол Улс амжилттай зохион байгууллаа.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн