fitness
  • 102 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-24

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон 2024 оны дөрөвдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана. Мөн хоёр орны харилцааны түвшнийг ахиулахад чиглэсэн баримт бичигт талууд гарын үсэг зурна.

Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд энэхүү айлчлал нь Британийн Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад 11 жилийн дараа хийж буй айлчлал юм.

Эх сурвалж: ГХЯ

Бусад мэдээ

Замын нэгдүгээр эгнээгээр зорчих зөрчил өнгөрсөн долоо хоногт 12 мянга бүртгэгджээ

Замын нэгдүгээр эгнээгээр зорчих зөрчил өнгөрсөн долоо хоногт 12 мянга бүртгэгджээ

Хамгийн их буюу олон давтагдсан зөрчил нь 12,427 буюу нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчил байна. Үүни

Турк: Чанаргүй барилга барьсан хэрэгт 113 хүнийг баривчилна

Турк: Чанаргүй барилга барьсан хэрэгт 113 хүнийг баривчилна

Турк, Сири улсуудад болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 33,000 даваад ба

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн