fitness
  • 320 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-25

Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал, профессор Михайл Лукош нар 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр хоёр музейн хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Тус гэрээний хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Чингис хаан” хамтарсан үзэсгэлэнг 2025 оны гуравдугаар сарын эхэнд Прага хотноо нээнэ. Тус үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музей, ШУА-ын Археологийн хүрээлэн монголоос оролцоно.

Мөн 200 гаруй жилийн түүхтэй тус музейн харьяа Азийн урлагийн музей Напрестикийн музейн сан хөмрөгт буй монголтой холбоотой баялаг цуглуулгаас “Дэлхийд тархсан Монгол өв” 20 боть бүтээх төслийн хүрээнд “Чех дэх Монгол өв” номыг хамтран хийхэд оролцох бөгөөд, 2025 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэвлэн нийтлүүлэхээр ажиллаж байна.

Мөн Чингис хаан Үндэсний музейн ажилтнуудыг музейн мэргэжил арга зүй, онол-практикийн сургалтад хамруулах, урт богино хугацаагаар сургах ажлыг эхлүүлэхээр тогтсон байна.
“Чингис хаан” үзэсгэлэн ирэх оны гуравдугаар сараас наймдугаар сар хүртэл үргэлжлэх ба монголыг сурталчилсан урлаг соёлын олон арга хэмжээ, хүүхдийн музейн боловсролын хөтөлбөрүүд, мерчендайзын бүтээгдэхүүн зэргийг үзэсгэлэнгийн хүрээнд хэрэгжүүлэхээр тогтжээ.

Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей

Бусад мэдээ

Жорлон нь эвдэрсэн шалтгаанаар Австрийн нисэх онгоц замаасаа буцжээ

Жорлон нь эвдэрсэн шалтгаанаар Австрийн нисэх онгоц замаасаа буцжээ

Австри улсын үндэсний агаарын тээвэрлэгч Austrian Airlines компанийн нисэх онгоц жорлон нь эвдэрсэн

“Чингис хаан” зээгт наамлын бүтээлийг дэлгэн үзүүлнэ

“Чингис хаан” зээгт наамлын бүтээлийг дэлгэн үзүүлнэ

Дүрслэх урлагийн салбарын шилдэг уран бүтээлчдийн нэн орчин үе болон бусад бүтээлүүдээс бүрдсэн “Art

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн