fitness
  • 377 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-25

Монгол Улсад бэлэн гоймон үйлдвэрлэх зөвшөөрөлтэй 90 аж ахуйн нэгж 17 улсаас бэлэн гоймон импортолдог.

2023 онд 79 аж ахуйн нэгж 14 улсаас 10.2 мянган тонн, 2024 оны гуравдугаар сарын 18-ныг хүртэл хугацаанд 41 аж ахуйн нэгж 11 улсаас 3.1 мянган тонн бэлэн хоол, гоймон оруулж иржээ. Үүний 75.6% Хятад, 19% Солонгос, 1.9% Индонез улсынх.

Нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бэлэн гоймон худалдаалдаг зах, хүнсний худалдааны газар болон импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг шалгажээ.

Шалгалтыг Нийслэлийн Прокурорын Газар, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар хамтран зохион байгуулсан байна.

Энэ хүрээнд хүнсний худалдааны чиглэлийн 13, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэг, бэлэн гоймон импортлогч есөн аж ахуйн нэгж болон 23 объектын 27 агуулахад шалгалт хийж, 19 нэрийн 51 төрлийн бэлэн гоймонгийн гарал үүсэл, шинжилгээний дүн, хаяг шошго, сав баглаа боодол, хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал зэргийг хянан үзэж, зарим нэр, төрлийн бэлэн гоймонгоос дээж авч Стандарт Хэмжил Зүйн Газрын лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ.

Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, агуулахын ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулаагүй, хүнсний агуулахад холбогдох стандартыг бүрэн хангаагүй, хог хаягдлыг ялган ангилаагүй зэрэг зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудад Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.

Нэр бүхий найман газарт прокурорын мэдэгдэл хүргүүлж,  зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөхийг даалгажээ.

 

Эх сурвалж: УЕПГ

Бусад мэдээ

Монгол улсаас Францад суугаа ЭСЯ-нд Консулын хэлтэс байгуулна

Монгол улсаас Францад суугаа ЭСЯ-нд Консулын хэлтэс байгуулна

Монгол улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулна

Нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан 98 гараашийн газрыг чөлөөлжээ

Нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан 98 гараашийн газрыг чөлөөлжээ

Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн