fitness
  • 318 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-25

Элсэлтийн шалгалтын бүртгэл маргааш буюу  2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх ба eec.mn  /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бэлтгэсэн байна.

Үүнд:
1. Иргэний үнэмлэх
2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
Жич: Дээрх шаардлага хангаагүй зураг оруулж бүртгүүлсэн тохиолдолд програмаас устгах ба та бүртгэлийн хугацаанд зургаа дахин шинэчилж оруулна уу!!! Бүртгэлийн хуудас зураггүй буюу шаардлага хангаагүй зурагтай хэвлэгдсэн тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.
3. Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, интернет банкны QPay үйлчилгээ

ЭШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

• Өргөдөл хүсэлт
• Эмчийн магадалгаа
• Сургуулийн тодорхойлолт

Бусад мэдээ

Өмнөговь аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өмнөговь аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өмнөговь аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээ

Ихэнх нутгаар цаг агаар хүйтэрч байна

Ихэнх нутгаар цаг агаар хүйтэрч байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2023.11.10/ 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн