fitness
  • 270 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-08

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд өчигдөр ажиллажээ.

Тус хороонд үйл ажиллагаа явуулж буй “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил хоёр жил гаруй хугацаанд гацсан аж.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон. Энэ хүрээнд “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх 800 метр газрыг албадан чөлөөлж, замын ажлыг өчигдөр эхлүүлжээ. Уг замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Тус замыг ашиглалтад оруулснаар Нарны замын болон Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурах юм.

зураг
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байна.

Үүний нэг болох “Гермес” төвийн урд талын нүхэн гарцтай уг замыг холбоно. Өөрөөр хэлбэл, хотын хэвтээ тэнхлэгийн замуудыг холбох холбоос зам гэж болно.

Мөн Улаанбаатар хотын нийт авто замын 70 хувь орчим нь элэгдэлд орж, стандарт хангахгүй болсон учраас шат дараатай засаж, шинэчилж байна. Үндэсний их баяр наадмаас өмнө замын засвар, шинэчлэлийн ажлыг бүрэн дуусгана.

ААН-үүдэд хандаж хэлэхэд нийтийн эрх ашиг нэгдүгээрт байх ёстой, мөн шүүхийн шийдвэрийг хүндэлж ажиллах хэрэгтэй. Бид хууль бусаар хувийн өмчид халдаагүй” хэмээн онцолсон байна. 

зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

Өвлийн спортын ордны бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Өвлийн спортын ордны бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өвлийн спортын ордон бар

Цаг агаар 13-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтэрнэ

Цаг агаар 13-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнгөрсөн хоногт: Завхан, Сүхбаатар аймгийн нутгийн зарим газраар цас орж, Баян-Өлгий, Говь-Алтай, До

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн