fitness
  • 65 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-08

“Гэр хорооллын айл өрхүүдийн гал түймрийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг  зохион байгуулж ажиллажээ.

Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, ажлын алба, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, “Таван толгой түлш” ХХК-тай хамтран давхардсан тоогоор 2520 ажилтан, алба хаагч нийт 35649 айл өрхөд галын аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийж, 7508 зөрчил илрүүлэн 4155 зөрчлийг арилгуулж, аюулгүй байдлаа хангах зөвлөмжийг хүргэсэн аж.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 611 удаагийн сургалтаар 25.283 иргэнд мэдлэг олгож, нэгдсэн арга хэмжээг 46 удаа зохион байгуулан 113.392 иргэнд зөвлөмж мэдээлэл хүргэж, 46.644 ширхэг мэдээлэл сурталчилгааны зурагт хуудсыг түгээсэн байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын А/18 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн 16 дугаар хороонд “Нэг өрх Нэг гал унтраагуур” арга хэмжээг хэрэгжүүлж, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 45 өрхөд гал унтраагуурыг хүлээлгэн өгч, аюулгүй ажиллагааны зааврыг хүргэжээ.

Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулсан хугацаанд нийслэлийн хэмжээнд дуудлага мэдээлэл 24.3 хувь, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил 70 гаруй хувиар  буурсан дүнтэй байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусад мэдээ

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна

Өнөөдөр Хөвсгөлийн нутгаар нойтон цас орно.Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:Өнөөдөр

АТГ-аас Гаалийн ерөнхий газрын худалдан авалтыг шалгав

АТГ-аас Гаалийн ерөнхий газрын худалдан авалтыг шалгав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь өнгөрсөн долоо хоногт авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын 2022 онд хийсэн худалдан авалт, тендер сонгон шалгаруулалттай танилцаж нөхцөл байдлыг тодорхойлжээ.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн