Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, "Эверест-2023" багийн ахлагч С.Ганхүү Непаль улсын Катманду хотод алхалтын багтай очоод буй аж.
Авиралтын багийн гурав дахь гишүүн үндсэн отогт байгаа бөгөөд бие нь байдал сайн байна. Алга болсон хоёр уулчин 3-р кемпээс дээш тус бүр хоёр хүчилтөрөгчтэй өгссөн.
Тавдугаар сарын 13-ны өглөө зүүн оргил буюу далайн түвшнээс дээш 8600 метр орчим оргилоос бууж явсан уулчид тэдэнтэй таарсан бөгөөд "Том биетэй хүн нь урдаа, туранхай нь хойноо явж байсан" гэх мэдээлэл өгчээ.
Тавдугаар сарын 13-ны үдээс хойш өөр авиралтын баг оргилын зүг явсан боловч балкон буюу далайн түвшнээс дээш 8400 метр орчмоос салхинд хөөгдөн буцсан байна.
Таамаглалаар манай хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил хоёрын дунд Киллари хананы орчим л ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байгаа болно. 4-р кемпээс бүх уулчид, шерпа нарыг буулгаж гурав болон хоёрдугаар кемпүүдэд байрлуулсан байна. Эрэн хайх багийн дөрвөн шерпа мөн гуравдугаар кемпэд бууж ирсэн мэдээтэй байна гэж МУҮХ-ноос мэдээлэв.