fitness
  • 316 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-04

УИХ-ын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байх бөгөөд нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байна. Зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлэн бичиг хэрэгт хүлээлгэн өгнө гэж Үндэсний Аудитын Газраас мэдээллээ.

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Бүртгүүлэх хүсэлт /хаяг, утасны дугаар, гарын үсгийн баталгаа/
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  3. Дансны дугаар, банкны нэрийг баталгаажуулсан баримт /банкны гэрээ/;
  4. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх.

Сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг ₮6.4 тэрбум, тойрогт нэр дэвшигчийнх ₮1.5 тэрбум байхаар тогтоогоод байгаа юм.

УИХ-ын сонгуулийн саналт хураалт зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт зохион байгуулагдахаар баталсан билээ. 

Бусад мэдээ

Дорноговь аймаг шилжин суурьшигчдыг хүлээж авах бодлогоо танилцуулж байна

Дорноговь аймаг шилжин суурьшигчдыг хүлээж авах бодлогоо танилцуулж байна

Монгол Улсын Засгийн газрын Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд “Нээлттэй Дорноговь” чуулган Дорногов

Г.Занданшатар: Авлигатай тэмцэх суурь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас эхэлнэ

Г.Занданшатар: Авлигатай тэмцэх суурь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас эхэлнэ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч нартай

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн